Цагаан ордон Америкийн үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй бол “TikTok” зэрэг апп-уудыг хориглох эрхийг Жо Байдены засаг захиргаанд олгох хуулийн төслийг дэмжлээ. “TikTok”-ийн инженерүүд Хятадаас өөр улсын мэдээллийн багц руу орж, өгөгдлийг нөөцлөх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх хуваарьтай ажлуудыг бий болгодог гэх мэдээлэл гарч байсан. Үүнтэй холбоотойгоор Америкийн Конгресст үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох апп-уудыг хориглох эрхийг Жо Байденд өгөх хуулийн төслийг яаралтай батлахыг санал болгожээ.
Дэлхий дахинд нийт нэг тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “TikTok”-ийг Америкт 113.3 сая насанд хүрсэн хүн ашигладаг. Энэ нь Америк тус апп-ийг хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлдэг гэсэн үг. Цаашлаад энэ хэмжээний хэрэглэгчийн мэдээллийг Хятадууд ашиглах боломж бүрдэх эрсдэлтэй болохоор ингэж ноцтой хандаж буй.
“ByteDance” компани “TikTok” болон түүний Хятад хувилбар “Douyin”-аар дамжуулан өнгөрсөн онд 31.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Ингэснээр тэд энэ төрлийн орлогоороо дэлхийд V байр эзэлсэн байна. Богино бичлэгийн тус хоёр апп-р олсон сурталчилгааны орлогын дийлэнхийг нь “TikTok”-ийн Хятад хувилбараас 20 тэрбум ам.долларыг олсон аж. Харин үлдсэн 36.7 хувь буюу 11.7 тэрбум ам.долларыг “TikTok”-ийн сурталчилгаагаар олсон. Зөвхөн “TikTok”-оор олж буй сурталчилгааны орлогын 51.4 хувь буюу 6 тэрбум ам.доллар нь Америкт ногдсон байна. Тэгэхээр Америк “TikTok”-ийг албан ёсоор хоригловол нэлээд хэмжээний орлогоо алдах нь.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 20 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14