Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Кино урлагийн дээд сургуулийн оюутнуудтай хамтран авлигын хор хөнөөлийг таниулсан, шударга ёсны талаарх иргэд, олон нийтэд зориулсан контент бүтээх, түгээх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд тус сургуулийн захирал, багш, оюутан зэрэг нийт 91 хүнд авлигын талаарх мэдлэг ойлголт өгөх танхимын сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулав.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам, М.Жамъянчойжил нар “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Нийтийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл хийж, боловсролын салбарт хамаарах авлигын зөрчил, гэмт хэрэг, гомдол, мэдээлэл, шалтгаан нөхцөл, хор уршгийг бодит кейс жишээгээр тайлбарлаж, сургалтыг ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Авлигын хор хөнөөлийг таниулах, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контент бэлтгэн олон нийтэд хүргэх ажилд оюутан залуусыг хамруулж, тэдний бүтээлч хандлагад тулгуурлан богино хэмжээний цуврал контент бүтээж, залуу үед хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14