Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорилоо

Admin | 2023-03-13


Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно. Тэмцээнд оролцохоор манай улсаас энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга найман тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан 2.4 сая ам.доллар юм. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган ам.доллар гардана.

Шинэ Делид тулалдах Монголын боксчид:

48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)

50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)

52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)

54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)

57 кг: Монхорын Намуун (Хангарьд)

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)

63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)

67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд) 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)