Эмэгтэйчүүдэд зориулсан хөлбөмбөгийн анхан шатны шүүгчийн сургалт болно

Admin | 2023-03-13


Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ)-ны Шүүгчийн хэлтсээс 2023 оны эхний шүүгчийн анхан шатны эмэгтэйчүүдэд зориулсан сургалтаа хийхэд бэлэн болоод байна. Хөлбөмбөгийн спортод дуртай охид бүсгүйчүүд хайртай спорттойгоо илүү ойр байж, түүнийхээ нэг хэсэг нь болж шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой болох мөн мэдээж хэрэг нэмэлт орлоготой болох алдаж боломгүй боломжийг олгож байна. Та бие бялдрын зөв хөгжилтэй бөгөөд 18-аас дээш настай байхад л хангалттай бөгөөд сургалт зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан программын дагуу явагдана.

Эмэгтэйчүүдэд зориулсан хөлбөмбөгийн шүүгчийн анхан шатны сургалт энэ сарын 15-19-ний хооронд танхимаар явагдах болно.

21 аймгийн шүүгчдийг сургана

 Мөн МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн зүгээс 21 аймгийн гишүүн холбоодод ангилал бүхий шүүгч нарыг бий болгох зорилт тавьсан. Уг зорилтын хүрээнд 2023 оны 21 аймгийн футзалын аварга шалгаруулах тэмцээнд ажиллах шүүгч нарыг сонгон шалгаруулах сургалт семинарыг хоёр шат дараалалтайгаар зохион байгуулна. Үүнд, 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд 19:00 -21:00 цагт цахимаар анхан шатны шүүгчийн сургалт зохиогдоно. Үүний дараа дээрх сургалтад хамрагдсан шүүгчид 2023 оны гуравдугаар сарын 21-24-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион сургалтад оролцоно.

Футзалын 21 аймгийн АШТ-д оролцож буй гишүүн холбоо бүр заавал нэг шүүгчийг тэмцээн эхлэхээс зургаа хоногийн өмнө буюу 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдөр тэмцээн зохион байгуулагдах аймагт ирүүлсэн байх шаардлагатай. Хэрэв тухайн гишүүн холбоо тус тэмцээнд оролцох боломжгүй хэдий ч өөрсдийн гишүүн холбооноос шүүгчээ хамруулах хүсэлтэй бол оролцогчоо тус семинарт илгээж болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)