Монголын хоккейчид Иран, АНЭУ-ын багуудыг хожлоо

Admin | 2023-03-14


“Степпе Арена” мөсөн өргөөд хоккейн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-17-ны өдрүүдэд явагдаж байна. Энэхүү тэмцээнд зургаан улсын шигшээ баг өрсөлдөж байгаа аж. Монгол Улс анх удаа хоккейн Азийн АШТ-ийг зохион байгуулж буй. Азийн АШТ-д тоглож буй Монголын шигшээ баг эхний тоглолтод Ираны багийг 5:0-ээр хожсон. Харин удаах учраа АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор ялсан билээ. Манай залуу хоккейчид өнөөдөр 20:30 цагаас Узбекистаны шигшээ багтай тоглоно. Хүснэгтийг тэргүүлэгч Монгол, Узбекистаны багууд хоорондоо үзэлцэнэ. Монголчуудын хувьд тун чухал энэ тоглолтын ялагч нь тэмцээний аварга болох магадлалтай. Узбекистан эхний тоглолтуудад Туркменистаныг 5:0-ээр, Ираны шигшээг 14:1 хожиж эсрэг багийн хаалганд оруулсан шайбны зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байгаа юм.

Талбайн эзэн гэсэн давуу талаа өнөөдөр харуулах хэрэгтэй байна. Энэ давуу тал нь ордныг дүүргэсэн үзэгчдийн дэмжлэгтэй л биелдэг зүйл юм. Мөрөөдөл биелүүлэх Мөсөн өргөөндөө ирж, дэлгэцээр биш дэргэдээс нь шигшээ багаа дэмжицгээе.

Дашрамд дурдахад, энэ сарын 23-26-ны өдрүүдэд ДАШТ-ий дөрөвдүгээр дивизионы тэмцээн манай оронд зохиогдож, мөн “Мөсөн өргөө”-д явагдана.

Тэмцээний хүснэгт (хоёр тоглолтын дараах байдлаар)

2023.03.14. Өнөөдрийн тоглолтын хуваарь

13:30 Таиланд – Иран

17:00 АНЭУ  – Tуркменистан

20:30 Mонгол – Узбекистан

 

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)