Японы нийслэл Токио хотод энэ жил сакура модны цэцэглэх улирал хугацаанаасаа эрт эхэлжээ. Сакура мод 1953 оноос хойш ингэж эрт цэцэглэж байгаагүй гэж “Киодо” агентлаг уламжлав. Японы цаг уурын хүрээлэнгээс өнгөрсөн мягмар гарагт Токиод сакура анхны цэцгээ дэлбээлсэн тухай мэдээллээ. Цэцэглэлтийн хугацаа олон жилийн дунджаас 10, өнгөрсөн оноос зургаан өдрийн өмнө эхэлсэн байна. Сонирхолтой нь, сакура модны цэцэглэлт Японы бусад хот, мужуудаас илүү Токиод эрт эхэлжээ. Ковид-19-ийн цар тахлын хязгаарлалтыг цуцалсантай холбоотой сүүлийн гурван жилд анх удаа Токио хотын Уэно цэцэрлэгт хүрээлэнд сакура мод цэцэглэхийг сонирхохоор ирсэн хүмүүс эндээ амарч, хоол унд зооглох аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14