“Степпе-Арена” мөсөн өргөө цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байгаа шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгч Монгол, Узбекистаны багууд хоорондоо өрсөлдөж, Узбекистаны шигшээ 7:4 ялснаар аварга болох боломжтой боллоо. Гэхдээ хоёр тойрог үлдээд байгаа. Тоглолтын шилдгээр Узбекстаны шигшээгээс хаалгач Иргашев, Монголын багаас Б.Билгүүн нар шалгарлаа.
2023.03.14-ний өдрийн тоглолтын дүн
13:30 Таиланд - Иран 8:0
17:00 АНЭУ - Tуркменистан 2:7
20:30 Mонгол - Узбекистан 4:7 (2:1, 2:3, 0:3)
Эхний гурван тойргийн дараах байдлаар Узбекистаны баг 9 оноотой тэргүүлж, Монгол, Туркменистаны шигшээ 6 оноотой удаалж байна. Тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр болно. Хүснэгтийн байдлаас харж байгаачлан өнөөдөр болох Монгол, Туркменистаны тоглолт энэ тэмцээний медалийн өнгийг шийдэх чухал тоглолт болох нь ойлгомжтой. Тэд эхний тойрогт Узбекистанд 0:5 ялагдсан. Дараа нь Тайландыг 4:3-аар буулган авч, өчигдөр АНЭУ-ыг 7:2-оор ялсан. Өөрөөр хэлбэл яван чангарч байгаа баг. Өнөөдөр манай баг Туркменистаныг ялж байж, аварга болох боломжоо хадгалан үлдэх юм.
2023.03.15. Өнөөдрийн тоглолтын хуваарь
13:30 Иран - АНЭУ
17:00 Узбекистан - Tайланд
20:30 Tуркменистан - Moнгол
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14