Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо

Admin | 2023-03-16


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулав.

Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн дагуу Т.Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын даргаар томилжээ.

Эргэн сануулахад, КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сард төрийн зарим албан тушаалтныг чөлөөлж байв.

Энэ хүрээнд ажлаасаа чөлөөлөгдсөн агентлагийн дарга нарын нэрсийн жагсаалтад түүний нэр багтсан. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)