Швейцарийн “Credit Suisse” банкны хямрал үргэлжилж, Европын хөрөнгийн биржийг савлуулж байна. Гол хөрөнгө оруулагч Саудын Арабын банк нэмэлт хөрөнгө оруулалт хийхээс татгалзжээ. “Credit Suisse” банк Швейцарийн Санхүүгийн зохицуулах хорооноос дэмжлэг хүссэн ч одоогоор ямар нэг хариу алга. Тус банк 2022 онд 7.2 тэрбум франкийн алдагдал хүлээжээ. “Credit Suisse” өнгөрсөн онд 8 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа мэдэгдсэн нь тэдний хувьцааны үнийг түүхэн доод түвшинд хүргэв. Тус компанийн хувьцааны үнэ он гарсаар 22.6 хувь унаж 2.2 ам.долларт хүрснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 80 хувь унаад байна. Ээлжит том банкны дампуурал болох нь уу?
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14