Эмэгтэй боксын ДАШТ эхэллээ

Admin | 2023-03-16


Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. 13 дахь удаагаа зохиогдож буй ДАШТ-д 65 орны 330 тамирчин оролцож байгаа. Тэмцээн энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлхийн аварга болсон боксчин 200 мянга, мөнгөн медальт тамирчин 100 мянга, хүрэл медальт 50 мянган ам.долларын шагналтай. Дэлхийн аваргын тэмцээнд Орос, Беларусийн боксчид далбаа, сүлдтэйгээ оролцох тул Швейцарь, Их Британи, АНУ, Чех, Польш, Ирланд, Канад, Швед, Нидерланд, Украин зэрэг орон бойкот зарлаж, оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэмцээнийг зохион байгуулагч Энэтхэг болон БНХАУ, Казахстан, Орос, Турк улсууд бүтэн багаараа буюу 12 жинд боксчдоо оролцуулна.

Монголын багт найман эмэгтэй ширэн бээлийтэн Нью Делигийн рингэнд нударга зөрүүлнэ. Өнөөдөр манай дөрвөн боксчин тэмцээний салхийг хагална. Б.Мөнгөнсаран, М.Намуун, О.Эсүгэн, М.Энхжаргал нар эхний тоглолтоо хийх аж.

Манай боксчдын эхний учраа:

48 кг: Лутсайханы Алтанцэцэг - Беннама Рим (Франц)

50 кг: Балсангийн Мөнгөнсаран - Топуз Рабиа (Турк)

52 кг: Оюунцэцэгийн Есүгэн - Тинтабтай Преедакамон (Тайланд)

54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал - Ти Ким Ан Во (Вьетнам)

57 кг: Монхорын Намуун - Арболеда Мендоза Валериа (Колумби)

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ - Айяка Тагүчи (Япон)

63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг - Пасуит Риза (Филиппин)/Бенмессахель Фатиа (Франц)

67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь - Ариса Цүбата (Япон)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)