
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага энэ сарын 15-нд ирсэн байна. Шалгалтын явцад тус тоотод оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй “Э” гэгч энэ сарын 13-14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байжээ. Хэргийг 32 настай, эрэгтэй “О” гэгч нь 31 настай, эрэгтэй “Э” гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн Land Cruser маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсан болохыг илрүүлэн, баривчилсан байна.