Энэтхэгийн Нью-Дели хотноо болж буй эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр манай дөрвөн боксчин рингэнд гарснаас гурав нь ялалт байгуулж, нэг нь хожигджээ. 48 кг-д өрсөлдөж буй олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг Францын боксчинг 5:0 онооны харьцаатай яллаа. 54 кг-ын жинд хүч үзэж буй М.Энхжаргал Марокко улсын тамирчинг хожсоноор хоёр дахь ялалтаа итгэл төгс авлаа. Мөн 66 кг-д М.Цэцэгдарь Японы тамирчинтай тулалдаж илт илүүрхэж 5:0-ээр өрсөлдөгчөө хожсоноор ДАШТ-ий эхний ялалтаа байгуулав. Харин 50 кг-ын жинд өрсөлдсөн Б.Мөнгөнсаран Испани тамирчинтай учраа таарч, эн тэнцүү тулалдсан ч 3:2 гэсэн онооны харьцаатай ялагдал хүлээлээ.
Өнөөдөр 16.30 цагаас 52 кг-д О.Эсүгэн рингэнд гарч Мозамбикын боксчинтой тоглоно. Харин оройн ээлжинд 54 кг-ын М.Энхжаргал Бразилын тамирчинтай хүч үзнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 17 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14