Черногорийн одоогийн төрийн тэргүүн Мило Жуканович болон “Европ өнөөдөр” хөдөлгөөний нэр дэвшигч Яков Милатович нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр болжээ. “CеMI” мониторинг судалгааны хүрээлэнгийн явуулсан "экзит полл" буюу санал хураалтын дараах санал асуулгын дүнгээр дээрх хоёр өрсөлдөгч дараагийн шатанд өрсөлдөх нь тодорхой болсон байна. “Сонгуулийн урьдчилсан дүнгээр саналын хуудсын 69 хувийг тоолсны дараах байдлаар Мило Жуканович 36.3, Яков Милатович 26.5 хувийн санал авчээ. Мөн Черногор улсыг Серб болон ОХУ-тай сайн харилцаатай байхыг дэмждэг эвслээс нэр дэвшсэн Андрия Мандичийг сонгогчдын 20.5 хувь нь дэмжсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ долоон хүн нэр дэвшжээ. Сонгуулийн хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 2-нд явагдана.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 17 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14