Л.ЭНХ-АМГАЛАН: Зуны цагийн хуваарьт шилжихийг дэмжихгүй. Бага ангийн хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан

Admin | 2023-03-21


  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зуны цагийн хуваарьт шилжих талаар яамдаас санал авч байна. Уг асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж. 

Тэгвэл уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын хүрээлэнгээс өмнө хийсэн судалгаа бий. Хүүхдүүд одоо сэрж байгаа цагаасаа нэг цагаар эрт босно гэсэн үг шүү дээ. Энэ бага насны хүүхдүүд  сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарсан. Ялангуяа цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийн бие, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Бүх сайд нараас цаг урагшуулах асуудлаар санал авна гэсэн. Би Боловсролын сайдын хувьд зөв шийдвэр биш гэж харж байна. Би судалгааны үр дүнг танилцуулна. Гэхдээ эцсийн Засгийн газрын хуралдаанаар гаргана" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)