Нүүдэлчдийн виз

Admin | 2023-03-22


Гадаад улс орон руу явахын тулд ажлын эсвэл аяллын виз хөөцөлдөхөөс гадна ажиллангаа аялах боломжтой виз байдгийг та мэдэх үү? Ажиллангаа аялах сонирхолтой буюу нүүдэлчин амьдралын хэвшилтэй хүмүүст зориулагдсан виз гэвэл ямар сонсогдож байна?

Digital Nomad Visa: Ийм төрлийн визтэй болно гэдэг нь дэлхийн хаанаас ч ажилласан тухайн улсад оршин суух түр зөвшөөрөлтэй болно гэсэн үг. Одоогоор 50 гаруй улс ийм төрлийн визийг зөвшөөрч байгаа нь улсынхаа эдийн засгийг дэмжих санаа юм.

Хоёр жилийн өмнө ийм төрлийн визтэй 21 улс байсан бол өдгөө 54 болжээ. Уг трэнд нь нэг талаас ковид-19-ийн цар тахлын нөлөөгөөр сөхөрсөн аялал жуулчлалын салбарыг сэргээх бодлого, нөгөө талаас зайнаас ажиллах трэндийн огтлолцол байв. Тухайлбал, Испани удаан ярьсны эцэст дижитал нүүдэлчдийн визтэй болсон бол Итали тэргүүтэй томоохон улсууд ч энэ төрлийн визтэй болохоор зэхэж буй.

Аялангаа ажиллах боломжтой тус визний шалгуур нь өндөр. Юу вэ гэхээр таны орлого тухайн улсын амьжиргааны өртгөөр тооцсон дүнг давах шаардлагатай. Жишээ нь, таны жилийн орлогын хэмжээ доод тал нь 28.000 евро байвал та Германд аялангаа ажиллаж болох нь.

Дижитал нүүдэлчдийн эрхэлж буй ажлыг дурдвал, програм хангамж болон вэб хөгжүүлэлт, стартапын CEO, график дизайнер, кретив салбар зонхилж байна. Өөрөөр хэлбэл, орлого өндөр мөн зайнаас ажиллах боломжтой ажлууд аж.

Digital Nomad Visa

Монголд одоогоор ийм төрлийн визгүй. Гэсэн ч гаднаас ирж буй жуулчдын ихэнх нь Монголын байгалийн сайхныг харахаар ирдэг. Тэгвэл байгалийн сайханг үзэнгээ Монголоос ажиллах боломжийг нь бүрдүүлээд дижитал нүүдэлчдийг яагаад жинхэнэ нүүдэлчдийн нутагт урьж болохгүй гэж? Өндөр орлого, ур чадвартай дижитал нүүдэлчид манай эдийн засагт том нөлөө үзүүлж чадах нь дамжиггүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)