Цасан шуурганы улмаас "сураггүй алга болсон" гэх найман дуудлага иржээ

Admin | 2023-03-22


Ихэнх нутгаар цас орж, шуургатай байсны улмаас "сураггүй алга боллоо" гэсэн дуудлага Онцгой байдлын газарт нэлээдгүй иржээ. 

 Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ш-нь тус сумын харьяат малчин Б-ын туслах малчин бөгөөд 03.20-ны өдрийн 20:00 цагт Хүдэр сумын төвөөс “Хазаа” гэдэг газрын чиглэлд мориор харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, мөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан нар иргэн Ш /39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хүдэр сумын төвөөс Тарвагатай багийн “Рашаантын-Ам”, “Наймын гүүр”, “Хазаа” гэдэг газар хүртэл 35 км-т, “Хазаа” гэдэг газраас зүүн урд зүгт 5 км-ын тойрогт явганаар болон автомашинаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:36 цагт түр зогсоосон. 03.22-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Говь-Алтай аймаг, Хөхморьт сум Хүйсийн говь багийн “Цагаан ташаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Тус сумын харьяат иргэн О нь 03.20-ны өдрийн 21:00 цагт утасны сүлжээ барьдаг газар руу гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан.  Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид иргэн О /61 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт тус багийн “Цагаан ташаа” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 1 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дорнод аймаг, Баян-Уул сум Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Тус сумын харьяат малчин Г-нь 03.21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:42 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар явсан боловч 16-18 м/с цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдасан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 03.22-ны өдрийн 07:25 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум Увс Сайхан багийн “Зүүн давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 168 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Тус сумын харьяат малчин С-нь 03.21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн С /33 настай, эрэгтэй/-ыг 19:28 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03.22-ны өдрийн 00:42 цагт тус багийн “Зүүн давааны-Өвөр” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 2 дугаар багийн “Зараагийн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 24 км-т/ Тус сумын харьяат малчин Ц-нь 03.21-ний өдрийн 12:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 17:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 3 автомашин нийт 9 хүн 3 автомашинтай 19:20 цагаас эхлэн малчин Б.Цэрэнлхам /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:46 цагт тус багийн “Гашууны худаг” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон. 

Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Бүлээн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т, Замын-Үүд сумаас баруун хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Ө-нь 03.21-ний өдрийн 15:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, ар гэрийнхэн нар иргэн Ө /41 настай, эмэгтэй/-ыг 20:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:21 цагт тус багийн “Бүлээн-Овоо” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон. 

Хэнтий аймаг, Баян-Адарга сум Сайхан багийн “Өргөн-Олом” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат малчин Э, Б, А, нар 03.21-ний өдөрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ сумын төв рүү автомашинаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 20:00 цагт хүлээн авсан. Баян-Адарга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Э/36 настай, эрэгтэй/, Б/32 настай, эмэгтэй/, А /2 настай, эрэгтэй/ нар нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул 20:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03.22-ны өдрийн 07:17 цагт тус багийн “Баруун-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 32 км/-аас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс , сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ Тус сумын харьяат малчин Э, Ш нар нь 03.21-ний өдрийн 18:00 цагийн орчимд сумын төвөөс гэр лүүгээ автомашинаар чваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)