Орон нутагт олгох 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүсэлтийг өнөөдрөөс авч эхэлнэ

Admin | 2023-03-23


Нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гараад байгаа. Үүнд шилжин суурьшихаас гадна тухайн орон нутагтаа амьдардаг иргэд ч хамаарах юм.

Тэгвэл эл хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг хүсэлтийг:

  • Төрийн банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • ХААН банк
  • Ариг банк
  • Транс банк
  • Богд банк
  • Капитрон банк өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлжээ.

Зээлийн онцлох нөхцөлүүд гэвэл:

  • Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байсан бол өрийн үлдэгдэлгүй байх ёстой
  • Одоо ипотекийн зээлтэй бол боломжгүй
  • Хүү эхний гурван жилд 3% байх бөгөөд үүний дараагаас 6 хувь болж нэмэгдэх зэргийг дурдаж болж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)