Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жил сураггүй алга болсон охиныг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, иргэн А нь Сүхбаатар аймагт амьдарч байхдаа буюу 4 жилийн өмнө хүүхдээ алдсан бөгөөд түүний хүүхдийг өргөж авах санал тавихад ээж нь зөвшөөрөөгүй тул хулгайлсан байж болзошгүй гэнэ. Хэргийн дараа А гэр бүлээрээ Дорноговь аймаг руу нүүсэн бөгөөд Сүхбаатар аймгийн цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жилийн турш тасралтгүй хайсны эцэст охины сургийг гаргаж, Сүхбаатар аймгаас олж, охиныг төрсөн ээж болох А-д нь хүлээлгэн өгөөд байгаа юм. Хэргийн шалгалтын явцад хүн хулгайлсан хэргээр охиныг авч явсан этгээдэд хэрэг нээн шалгаж байгаа ч охины хойд эцэг нь хүнд өргүүлсэн байж болзошгүй нөхцөл мөн урьдчилсан байдлаар тогтоогджээ. Сураггүй болсон гэх охины хувьд одоо 7-8 орчим настай болжээ. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 17 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14