АНУ-д интернэт гэмт хэргийн хохирлын хэмжээ нэмэгдсээр байна

Admin | 2023-03-23


Америк дахь интернэт гэмт хэргийн тоо өнгөрсөн онд 5.5 хувь буурсан ч учруулсан хохирлын хэмжээ нь 49.3 хувь нэмэгдэж 10.3 тэрбум ам.долларт хүрчээ. Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны дэргэдэх Интернэт гэмт хэргийн гомдлын төв (IC3) өдөрт дунджаар 2200 орчим гомдол хүлээн авдаг гэнэ. Тэдэнд ирдэг гомдлуудыг тодруулбал,

Өндөр настнууд их хохирдог: Өнгөрсөн оны байдлаар 60+ насны хүмүүст нийт 88.3 мянган интернэт гэмт хэрэг тохиолдож 3.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан нь нийт хохирлын 1/3 нь болж буй.

Хамгийн өртөмтгий нь: Өндөр настнуудын хохирлын хэмжээ хамгийн өндөр ч 30-39 насныхан энэ төрлийн гэмт хэрэгт өртөх давтамж илүү өндөр аж. Тухайлбал, 30-39 насныхан өнгөрсөн онд нийт 96.5 мянган гомдол гаргасан нь 60+ насныхнаас 6.6 хувь илүү байв.

Хамгийн их тохиолддог нь фишинг: 2022 онд и-мэйлээр хувийн мэдээллийг нь хуурч авах төрлийн гэмт хэрэг буюу фишинг (Phishing) 300.5 мянган удаа тохиолдов. Тэгэхээр энэ нь хамгийн их давтамжтай гэмт хэргийн төрөл гэсэн үг. Байнга үйлчлүүлдэг байгууллага, банк зэргийн өмнөөс и-мэйл ирэхээр хүмүүс итгэх нь их байдаг аж. Энэ төрлийн гэмт хэрэг нийт 52 сая ам.долларын хохирол учруулсан байна.

Дараа нь хувийн мэдээлэл алдаатай гэх хэрэг 58.9 мянган удаа тохиож 52.1 сая ам.долларын хохирол,

Төлбөр болон хүргэлт хийгдээгүй гэх хэрэг 51.7 мянган удаа тохиож 742.4 сая ам.долларын хохирол,

Интернэт сүрдүүлэг 39.4 мянган удаа тохиож 54.3 сая ам.долларын хохирол,

Техник технологийн туслалцаа гэх хэрэг 32.5 мянган удаа тохиож 806.6 сая ам.долларын хохирлыг тус тус учруулжээ.

Энэ бүгдээс хамгийн их хохирол учруулсан нь хөрөнгө оруулалттай холбоотой хэргүүд бөгөөд нийт 30.5 мянган удаа тохиож 3.3 тэрбум ам.долларын хохирол учруулсан аж.

Дээр дурдсанчлан гэмт этгээдүүд бусдын хөрөнгийг луйвардахдаа янз бүрийн арга ашиглаж буй тиймээс өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхдөө нэлээд хянуур байх хэрэгтэйг анхаараарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)