ДЭМБ: Дэлхий даяар 761 сая хүн ковид-19-ийн халдвар авсан

Admin | 2023-03-23


2023 оны хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 19-ний хооронд дэлхий даяар 3.7 сая хүн коронавирусийн халдвар авч, 26 мянга гаруй хүн нас баржээ. Нас баралт өмнөх 28 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 46 хувиар буурч, вирусийн халдвар авсан хүний тоо 31 хувиар багассан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлэв. ДЭМБ-ын тайлангаас харахад, дөрвөн долоо хоногт 3 сая 738 мянга 575 хүн цар тахлын халдвар авч, ковид-19-ийн улмаас 26 мянга 147 хүн нас барсан аж. Хамгийн их халдвар АНУ-д бүртгэгджээ. Тэнд дээрх хугацаанд 792 мянга 202 хүн өвчилсөн байна. Тус улсын араас ОХУ (339.564), БНХАУ (320.029), Япон (291.672) болон Герман (281.468) жагслаа. Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 19-ний хооронд АНУ-д мөн хамгийн олон хүн ковидоор нас баржээ. Дараа нь Их Британи (2474), Япон (1898), Бразил (1587) болон БНХАУ (1472) явж байна.

ДЭМБ-ын тооцоолсноор цар тахал эхэлснээс хойш энэ сарын 21-нийг хүртэл хугацаанд дэлхий даяар нийтдээ 761 сая 71 мянга 826 хүн коронавирусийн халдвар авч, 6 сая 879 мянга 677 хүн вирусийн улмаас амиа алджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)