Германы нэрт хөлбөмбөгч Месут Өзил тамирчны замналаа өндөрлүүлсэн байна. Тэрбээр энэ тухай олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа мэдээлжээ. Хэсэг хугацаанд бодсоны эцэст мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлах тухай шийдвэр гаргаж байна. 17 жилийн хөлбөмбөг тоглолоо. Ийм боломж олгосныхоо төлөө хувь заяандаа талархаж сууна. Гэхдээ сүүлийн саруудад хэд хэдэн удаа гэмтэл бэртэл авлаа. Тийм учраас хөлбөмбөгийн том талбайг орхих цаг болсон нь ойлгомжтой. Мартагдашгүй мөч болон сэтгэл хөдлөлөөр дүүрэн гайхамшигтай аялал боллоо. Миний тоглож явсан “Шальке-04”, “Вердер Бремен”, “Реал Мадрид”, “Арсенал”, “Фенербахче”, “Башакшехир” багуудад талархал илэрхийлмээр байна. Түүнчлэн намайг дэмжиж байсан дасгалжуулагчид болон багийнхандаа баярлалаа. Гэр бүлийн гишүүд болон хамгийн сайн найзууддаа онцгойлон талархал илэрхийлье... Одоо эхнэр Амина болон хоёр охин маань Эда, Эла нартай хамт ирээдүйн надад өгөх бэлгийг тэсэн ядан хүлээнэ” хэмээн М.Өзил “Instagram” хуудсандаа бичжээ.
Месут Өзил Германы шигшээ багт тоглож явсан хагас хамгаалагч. 2014 онд дэлхийн аварга болж байв. Одоо 34 настай.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 15 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14