Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаанууд өнөөдөр орой боллоо. Хагас шигшээгийн салхийг хагалж рингэнд гарсан 48 кг-ын Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөөх тоглолтод Марокко улсын тамирчин Ясмин Моттакиг шүүгчдийн санал нэгтэй 5:0-ийн харьцаагаар итгэл төгс ялав. Ингэснээр манай тамирчин дэлхийн аваргын алтан медалийн төлөө тоглохоор болов. Ийнхүү Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүд ДАШТ-ий хамгийн анхны мөнгөн медалийн болзлыг хангаад байна. Л.Алтанцэцэг дэлхийн аваргын төлөө Энэтхэгийн боксчин Ниту Гангастай тоглоно. Дэлхийн аваргын финалын тулаанууд гуравдугаар сарын 25 буюу бямба гарагийн орой эхэлнэ.
Мөнгөн медалийн төлөө шалгарч үлдсэн манай хоёр дахь тамирчин 54 кг-ын М.Энхжаргал Колумбийн Йени Ариастай тулалдаж, харамсалтай нь 4:1-ийн харьцаагаар хожигдлоо. Ийнхүү М.Энхжаргал ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 15 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14