Байгуулагуудын 90 хувь нь илүү чухал ажлууддаа анхаарахын тулд хиймэл оюун ухаан (AI)-ыг өдөр тутмын ажлууддаа ашиглахыг хүсдэг. Тэдний хүсэл биелж AI хаа сайгүй болоод буй. Тэгвэл сүүлийн үед од болоод байгаа ChatGPT-с өөр ямар AI бидний ажил, амьдарлыг хөнгөвчлөх боломжтойг харцгаая.
Copilot: Microsoft (MSFT) өөрсдийн оффисын програмуудыг GPT-4 бүхий Copilot гэх AI туслахтай болгосон. Энэхүү AI туслах нь байгууллагын баримт бичгүүдээс скандаж авсан бүхий л мэдээллээр төрөл бүрийн материал бэлдэх боломжтойгоос гадна имэйл илгээх, цаашлаад хуралд оролцож дуу хураах ч чадвартай гэнэ.
Duolingo: Хэл сурахад хамтрагчийн хэрэгцээ нэлээд чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл Duolingo энэ тал дээр бүрэн хамтрагч болох чадвартай апп болж буй. Тус апп-ийг ашигласнаар,
Дүрд хувиран харилцан ярина: Хэдий чинээ ярьж сурна тэр хэрээр хэлээ сайн сурах боломжтой. Энэ боломжийг тус үйлчилгээ нь олгодог бөгөөд та эхлээд ямар нөхцөлд яриа өрнүүлэх мэдээллээ оруулахад л болох юм.
Дэлгэрэнгүй хариулт: Энэ нь таны хариултыг зөв буруу гэхээс илүү тухайн хариултын талаар илүү ихийг мэдэх боломж олгодог. Сонирхолтой нь тус апп-ийн хөгжүүлэлтэд GPT-4 оролцсон тул тогтсон зөв хариулт байхгүй гэнэ.
Duolingo-н тус функцуудыг одоогоор англи хэлтэй хүмүүс франц, испани хэл сурахад ашиг боломжтой бөгөөд бүр илүү сонголттой болгохоор ажилласаар.
Fireflies.ai: Хурал цуглааны үед хүн болгоны хэлсэн үгийг нэг бүрчлэн тэмдэглэж авна гэдэг хүндхэн ажлуудын нэг. Тэгвэл Fireflies.ai-н тусламжтай хурлын бүхий л яриаг хураан авахын зэрэгцээ бичгэн хэлбэрт дор нь хөрвүүлж болно. Тэгээд зогсохгүй хурлын тэмдэглэлээс хүссэн текстээ сонгож зарим үйлдлийг хийх боломжтой.
Adobe Firefly: Adobe (ADBE) дизайнеруудын ажилд туслахаар Adobe Firefly гэх AI-г танилцуулсан. Туршилтын шатандаа яаваа тус AI-н тусламжтай ямар зураг хүсэж байгаагаа өгөгдлөөр оруулахад л болох аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 14 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14