Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Монголчууд 2021 онд 600 сая м3 ус ашигласан ба үүний 60 хувийг мал аж ахуй болон газар тариаланд, 24 хувийг уул уурхайн салбарт ашиглажээ. Харин 600 сая.м3 гэх тоог ихэсгэх үү, багасгах уу гэдэг бол бид бүхний шийдвэр болон үйлдлээс хамаарна.
Жишээлбэл, 1998 онд орон сууцны иргэн өдөрт 450 литр ус хэрэглэдэг байсан бол энэ тоо 200 литр орчим болж буурчээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Иргэд болон аж ахуйн нэгж дор бүрнээ усны менежменттэй болсноор усны хомсдол гэх асуудлын ард гарч болно.
Дахин хэрэглэх: Усанд орсон, хувцас угаасан усыг 00-д, борооны усыг газар тариаланд ашиглах гэх мэт. Жишээлбэл, Оюу толгой уурхай усыг 85 хувь дахин ашигладаг.
Тарифыг нэмэх: Усны нөөц ноцтой асуудал болсон бол усны үйлчилгээний тарифыг нэмэх нь хэрэглээг хязгаарлах нэг арга байж болно. Жишээлбэл, орон сууцны иргэн та 1 литр усыг 1.7 төгрөгөөр авдаг аж.
Мэргэжилтэн бэлтгэх: Улаанбаатарчууд батлагдсан 10 эх үүсвэрээс ундны усаа авдаг. Харин батлагдаагүй нөөцийг олж илрүүлэх, судлах мэргэжилтэн хангалттай бий юу гэсэн асуулт гарч ирнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 15 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14