Сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн анх удаагаа түрүүллээ

Admin | 1 Жилийн өмнө


Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын башё буюу хаврын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн өдөр башёг 12 даваатай тэргүүлж явсан Комүсүби Дайэйшо өөрийг нь нэхэж яваа Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа тааран барилдаж, түүнд цүкиотоши мэхээр унаснаар тэд адил 12 даваа, гурван унаатай болж дахин барилдаан хийхээр болов. Улмаар түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан хийхэд Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, Комүсүби Дайэйшог дахин цүкиотоши мэхээр давснаар Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэн Осакагийн башёд анх удаа түрүүллээ. Ингэснээр монголчууд макүүчигийн 97 дахь түрүүгээ авлаа. Мөн дээд зиндаанд түрүүлсэн Монголын ес дэх сүмоч болж буй юм. Түүнээс өмнө Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Кёкүтэнхо, Какирюү, Тэрүнофүжи, Тамаваши, Ичиножёо нар Эзэн хааны цом гардаж байв.  

Түүнчлэн энэ удаагийн хаврын башёгийн жүрёо зиндааны түрүү бөхөөр Ичиножо А.Ичинноров тодорлоо. Монголын бас нэг бөх Асахакүрюү Р.Жамьянтогтох доод зиндааны түрүүг хүртлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)