Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA DAY) өдрөөр Монголын үндэсний шигшээ баг Европ тивд Гүржийн Батуми хотноо ОУХБХ/ФИФА/-ны чансааны 78 дугаар байрт бичигдэж байгаа Гүржийн үндэсний шигшээ багтай өнгөрсөн бямба гарагийн орой нөхөрсөг тоглолт хийлээ.
Гүрж - Монгол - 6:1 (1:1, 5:0)
Гуравдугаар сарын 25, 22.00, “Batumi Arena” цэнгэлдэх хүрээлэн
Гоол: 1:0 – 15 Волков, 1:1 – 31 Б.Балжинням, 2:1 – 56 Чакветадзе, 3:1 – 58 Чакветадзе, 4:1 – 70 Лобжанидзе, 5:1 – 88 Беридзе, 6:1 – 90 Зивзивадзе.
Анх удаагаа Европын багтай хийсэн энэхүү түүхэн тоглолтод Монголын “Хөх чононууд” үнэхээр бахдам сайхан тоглож чадлаа. Европын багт анхны гоол, торгуулийн 11 метрийн цохилтыг хаасан анхных гээд ур чадвар ахиж байгаа гэдгээ монголчууддаа төдийгүй олон улсад харууллаа. Европын багийн эсрэг анхны түүхэн тоглолтод Батболдын Балжинням нэр төрийн анхны гоолыг 31 дэх минутад оруулсан. Энэхүү нөхөрсөг тоглолтод Гүржийн шигшээ баг өөрийн талбай дээр Монголын багийг 6:1-ээр хожлоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 16 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14