Люксембургт нийтийн тээвэр үнэгүй болоод гурван жил болжээ

Admin | 1 Жилийн өмнө


Европын Люксембург улсад нийтийн тээвэр үнэгүй явдаг болоод гурван жил болсон тухай “Еuronews” агентлаг уламжлав. Тус улсын эрх баригчид уг санаачилгыг татварын зардлаар санхүүжилж буй. “Энэ нь ихээхэн хэмжээний зардал шаарддаг. Зардлыг татварын орлогоос санхүүжүүлдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг бүх татвар төлөгчид төлж байгаа. Энэ нь маш шударга. Яагаад гэвэл, бага татвар төлсөн ч бай, ямар ч татвар төлөөгүй ч бай бүх хүн нийтийн тээврээр үнэгүй зорчино” хэмээн Люксембургийн сайд Франсуа Бауш хэлж байна. Гэсэн хэдий ч тус улсад хувийн автомашинаар зорчих хүмүүсийн тоо давамгайлсан хэвээр. Харин үнэгүй нийтийн тээврийг хэрэглэгчид үүнийг “үндсэн эрх” гэж үздэг. “Энэ нь хил залгаа бүх улсын оршин суугчид, ялангуяа Белги, Герман болон Францын иргэдэд чөлөөтэй аялах боломж олгоно. Үүнээс гадна, энэ боло эрх чөлөөний нэг сайн хэлбэр. Тасалбар шалгагч гээд илүү дутуу ажил байхгүй. Зорчих унаа үнэгүй учир оршин суугчид нийтийн тээвэр болон хувийн автомашины аль нэгийг чөлөөтэй сонгож, шийдвэрээ хурдан гаргана. Түүнчлэн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг, хэмнэлттэй байдаг” гэж зорчигчид ярьжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)