Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ээлжит цуврал Тбилисийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан залуу тамирчин Батзаяагийн Эрдэнэбаяр аваргын алтан медалийн эзэн боллоо. Мөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ёндонпэрэнлэйн Басхүү, 100 кг-ын жинд хүч үзсэн Батхуягийн Гончигсүрэн нар мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 48 кг жинд Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ. Ийнхүү манай жүдочид Тбилисийн татамигээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, тэмцээнд оролцсон 61 орноос багаараа гуравт орлоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14