Согтуу жолооч цагдаагийн биед халджээ

Admin | 1 Жилийн өмнө


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан иргэн шалгуулах шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид халдсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас "2023 оны гуравдугаар сарын 24-ний 23:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Согтуу жолооч машинаа хөдөлгөөд байна" гэсэн мэдээлэл ирсэн. Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу очиход Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь согтуугаар машинаа жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэл байсан тул шалгуулах шаардлага тавьжээ. Тухайн жолооч хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн алба хаагчид халдсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)