Манай гарагийн хүн амын 2050 он гэхэд 8.6 тэрбум буюу дээд цэгтээ хүрч, өнөөгийн хөгжлийн чиг хандлага хадгалагдсаар байвал 2100 он гэхэд эргээд цөөрч 7 тэрбум болж буурч магадгүй. Энэ тухай даваа гарагт Их Британийн “New Scientist” сэтгүүлд мэдээлэв. “Ромын клуб” нэртэй олон улсын олон нийтийн байгууллагын санаачилгын хүрээнд боловсруулсан “Earth4Al” тайланд дээрх таамаглалыг дурджээ. 2100 оны урьдчилсан таамаглал бусад таамгуудаас 2-3 тэрбумаар бага байна. Хэрэв дэлхийн улс орнуудын эрх баригчид ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хөрөнгө оруулалт хийвэл 2040 онд 8.5 тэрбумын оргилд хүрнэ. Харин XXI зууны төгсгөлд дэлхийн хүн амын тоо 6 тэрбум хүртэл буурна гэж шинжээчид үзэж байна. “Тоонууд нь урьд өмнө бодсон шиг аймшигтай биш байсан ч энэ нь бидэнд асуудалгүй гэсэн үг биш юм” хэмээн “Earth4All” тайлангийн зохиогчдын нэг болох Беньямино Каллегари онцлов.
Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрсэн
2022 оны зун НҮБ-аас гаргасан тайланд 2080 он гэхэд дэлхийн хүн ам 10.4 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо гаргасан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НҮБ-ын мэдээлснээр, манай гарагийн хүн ам найман тэрбумыг давжээ. “Бага орлоготой орнуудын эдийн засгийн хурдацтай хөгжил нь төрөлтийн түвшинд асар их нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэднэ” хэмээн “Earth4All” төслийн удирдагч Пер Эспен Стокнес ярьж байна. “Охид боловсрол эзэмшиж, эмэгтэйчүүд эдийн засгийн дэмжлэг авч, эрүүл мэндийн илүү сайн үйлчилгээ авах боломжтой болсон үед төрөлт буурдаг” гэж тэр нэмжээ.
Ядуу орнуудад төрөлт хамгийн өндөр байна
НҮБ дэлхийн хүн амын тоо найман тэрбумын босгыг давсан талаар тайлбар хийсэн. “Энэхүү урьд өмнө байгаагүй өсөлт нь эрүүл мэнд, хоол тэжээл, хувийн ариун цэвэр, анагаах ухааныг сайжруулах замаар хүний дундаж наслалт аажмаар нэмэгдэж байгаатай холбоотой. Түүнчлэн зарим орнуудад төрөлт өндөр байгаа” гэжээ. Ядуу буурай орнуудад төрөлт хамгийн өндөр байгаа гэж НҮБ-ын тайланд онцолсон байна. Африк тивийн улс орнуудад төрөлт өндөр бөгөөд тэнд тогтвортой хөгжлийн зорилго хэрэгжихгүй байгаа аж.
Үүний зэрэгцээ, уур амьсгалын өөрчлөлтөд өндөр орлоготой, хэрэглээний хэмжээ ихтэй улс орнуудад амьдардаг хүмүүс хамгийн их өртдөг. Хүн амын тоо “олон арван жил” өөрчлөгдөөгүй хэвээр байвал эдийн засаг төдийгүй хүн амын өсөлтийн хурд буурах нь дэлхийн дулаарлын хурдыг хязгаарлахад тусална гэж шинжээчид дүгнэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 16 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14