50 настай эрэгтэй гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсэрч амиа алджээ

Admin | 2023-03-29


50 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсэрч амиа алджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б 50 настай эрэгтэй нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас таван давхрын цонхоор үсэрч нас барсан байжээ. Аврах ангийн алба хаагчид цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)