Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Admin | 2023-03-29


Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим хэсгийн айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүссэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулж байна.        

  Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 4-5 дугаар автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг хэвийн горимд оруулж, 32 дугаар хороо Мал бордооны хэсэгт хоёр айл өрх рүү ус орсон, хоёр автомашин усанд автсан байгааг аюулгүй болголоо.        

    Мөн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүсэж байсныг гурван км орчим газарт 16 автомашин шороо асгаж далан үүсгэж 60 гаруй айл өрхийг усанд автах эрсдэлээс хамгааллаа.      

   Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)