2026 он гэхэд Америкт нийт хүн амын 41.6 хувь буюу 112.9 сая хүн кабелийн телевиз хэрэглэхээ болино

Admin | 2023-03-30


IPTV-н зах зээл жил бүр 7.1 хувь өсөж 2027 он гэхэд 67.6 тэрбум ам.долларт хүрэх хандлагатай байна. IPTV үнэхээр ирээдүйн телевизийн зах зээлийг эзлэх үү?

Internet portocol television (IPTV) буюу интернэт протокол сүлжээгээр телевизийн нэвтрүүлгүүдийг дамжуулах үйлчилгээ юм. Интернэт орох боломжтой бүхий л хэрэгсэл дээр телезивийн нэвтрүүлэг үзүүлдэг гэдгээрээ стриминг үйлчилгээнээс өөр гэдгийг анхаараарай.

Өнөө үед хэн бүхэн контент бүтээх боломжтойн хажуугаар хүмүүс хүссэнээ үзэх боломж бүрдээд буй. Тиймдээ ч зөвхөн Америкт 2026 он гэхэд нийт хүн амын 41.6 хувь буюу 112.9 сая хүн кабелийн телевиз хэрэглэхээ болих аж. Мэдээж тэд зурагтгүй болохгүй. Кабелийн ТВ-ээс илүү IPTV рүү ашиглах гэнэ. Үүнийг даган IPTV ч хэрэглэгчдийн чиг хандлагыг дагасаар. Тухайлбал,

телевиз үзэгчдийн нас, үзэж буй контентын төрөл, тэдний үзэлт дээр үндэслэн хүн бүрийн профайл өөр өөр байна гэсэн үг. Дэлхийн энэ чиг хандлагыг Юнивишнийн шинэчлэгдсэн систем буюу андройд төхөөрөмж ч мөн нэвтрүүлсэн. Тэгэхээр бид ч IPTV-ийн шинэ чиг хандлагыг хэдийн хэрэглээд эхэлчихжээ.

Бусад улс оронд энэ төрлийн үйлчилгээ хэр байдаг бол?

Xtreme HD IPTV: ОУ-н томоохон IPTV үйлчилгээ үзүүлэгч тэд нийт 20.000 гаруй суваг болон хандалт өндөртэй кино, контентуудыг сарын 16 ам.доллароор авах боломжтой. Мөн 3 ам.доллароор 36 цагийн туршилтын үзэлт хийж болно шүү.

Apollo Group TV: Нэг хэрэглэгчийн тав хүртэлх төхөөрөмжөөр орж эрхтэй тус IPTV 1000 гаруй сувгийн сонголттой. Дээр нь 5000 гаруй кино, контентуудыг ямар ч сурталчилгаагүй үзэх боломжийг сарын 25 ам.доолароор санал болгодог байна.

Бидний эргэн тойрон дахь бүхий л зүйлс дэлхийн чиг хандлагатай зэрэгцэн явааг IPTV-н хөгжлөөс харж болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)