Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Admin | 2023-03-30


Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулан хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан билээ. 

Хүүгийн биед халдсан ээжийнх нь хамтран амьдрагч Э-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тэгвэл хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Хүүгийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд БНТУ-д эмчилгээ хийлгэхээр хандив цуглуулж эхлээд байгаа юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)