Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтны амьдрах орчин, идээшлэх, бэлчээрлэх нутгийн тэжээлийг сайжруулах зорилгоор амьтдын тархац нутаг, бэлчээрийн нөөц даацын судалгаагаар тогтоосон 15 цэгт хужир, шүү тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа.
Хамгаалалтын захиргаанаас тус биотехникийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 20 гаруй тонн өвс, хужир, шүү нөөцлөөд байна.
Хамгаалалтын захиргаанаас 2024 онд "Амьтан асралт" ХХК мэргэжлийн байгууллагатай хамтран зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх газар нутгийн тархацыг тодорхойлсон бөгөөд тус цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авах нь зүйтэйг мэргэжилтнүүд зөвлөсөн юм гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06