Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд хийж буй ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 82 хувьтай байгааг танилцууллаа. Тухайлбал, гэрэлтүүлгийг шинэчлэх, дэд бүтцийг өргөжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт тавих, шинэчлэх шаардлагатай гэрэлтүүлгийн судалгааг эхний байдлаар гаргасан байна. Харанхуй гудамж, зам талбайд шинээр 3070 гэрэлтүүлэг хийх, тусгал муу болон шинэчлэх шаардлагатай 10,743 гэрэлтүүлгийн толгой, ашиглалтын шаардлага хангахгүй зэвэрч муудсан 1420 гэрэлтүүлгийн шонг солих шаардлагатай байгааг судалгаанд онцолжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 13 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14