Зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн авто зам, явган зам сэтэлж, ногоон байгууламж, эд хөрөнгө эвдэн сүйтгэхгүй байхад анхаарууллаа

Admin | 2023-03-31


Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгавруудыг өглөө. Тодруулбал,

  • Инженерийн шугам сүлжээний үзлэгийн болон эргэлтийн худгийг тагжуулах, түвшин тааруулах, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах.
  • 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд аваарын нөхцөл байдлын хүрээнд авто зам сэтэлж сүвлэсэн байршлуудын нөхөн сэргээлтийг бүрэн, чанартай хийлгүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
  • Зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн авто зам, явган зам сэтэлж, ногоон байгууламж, эд хөрөнгө эвдэн сүйтгэхгүй байхад анхаарах.
  • Нийслэлд ашиглалтад байгаа 8600 орчим орон сууцны лифтийг “UB инженеринг” нэгдсэн системд бүртгэлжүүлэх, QR коджуулах хүрээнд лифтнүүдийн бүртгэл судалгаа болон ашиглалт, техник үйлчилгээ хариуцсан байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэх.
  • 2023 оны дөрөвдүгээр сарын 14-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг мананцартай усаар угаах, чийгшүүлэх, явган замыг саарал усаар угаах, гуу жалгыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • “Манай хороо-Миний гудамж” аяны ажлыг эрчимжүүлэх.
  • Дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж, мод сөөгийг цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн, туршлагатай байгууллагаар хэлбэржүүлэх.
  • Хариуцсан гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага засварлах, шинэчлэх угаах ажлыг зохион байгуулах.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)