Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:
28-наас эхлэн хоёр байршил, гурван уулзварт чиглэлийн хөдөлгөөний өөрчлөлт хийсэн. Өмнөх судалгаанд суурилж өөрчлөлтийг хийсэн ч зарим нэг хүндрэлтэй асуудал гарсан. Хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч албаныхан хэрэгжилтийг үргэлжлүүлж байна. Бид цаашид замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг шат дараатай явуулна. Эхлээд Зайсангийн уулзварыг нэг чигийн өөрчлөлттэй болгосон. Цаашид ЧД, СБД-т замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулна. Өөрчлөлтийг цуцалсан зүйл байхгүй. Туршилтын хугацаа энэ долоо хоногт дуусах ба үр дүнгийн талаарх мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Өөрчлөлтийг түр горимоор авч хэрэгжүүлж байгаа ажил ба үүний үр дүнг үзэх шаардлагатай. Алтай хотхоны 3000 оршин суугчдын машин биш, 80 мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн талаар ярьж байгаа учраас үүнд тулгуурлаж шийдвэрээ гаргана.
ГЭРЛЭН ДОХИОНУУДЫГ ШИНЭЧИЛНЭ
2009 оноос өмнө гэрлэн дохионууд өөр дээрээ удирдлагатай байсан. Түүнээс хойш нийт 155 уулзвараас Улаанбаатар хотын төвийн 88 уулзвар төвөөс удирдагддаг болсон буюу нэг шат ахисан.
Тээврийн цагдаагийн 140-160 гаруй алба хаагчид төвийн дүүрэгт гурван ээлжээр ажиллаж хөдөлгөөн зохицуулалтыг механик аргаар хийдэг.
Одоо ашиглаж байгаа нь нэлээн хуучирсан буюу 2009 онд суурилуулсан Солонгосын гэрлэн дохио юм.
Дараагийн ээлжид смарт дижитал хотын шаардлагыг хангахуйц, дэлхийн стандартад нийцсэн, хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохионы системийг нэвтрүүлнэ..
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 13 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14