Мотоциклтой явж байсан 60 настай эрэгтэй амиа алджээ

Admin | 2023-04-03


 Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн Элст хүрэм гэх газар иргэн Б  дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 21:00 цагт малчин Н-аас гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлага өчигдөр тус сумын цагдаагийн газарт иржээ.
  Дуудлагын дагуу Богд сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн 60 настай Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 13:05 цагт Богд сумын Луугар багийн Тарималын-Ам гэх газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)