Хойд Солонгосын цөмийн полигонд хөдөлгөөн ихэсчээ

Admin | 2023-04-03


БНАСАУ-ын цөмийн гол цогцолбор болох Йонбен полигонд хөдөлгөөний ачаалал эрс ихэссэн байна. Энэ тухай “38 North” судалгааны төсөл мэдээлэв. Шинжээчид гуравдугаар сард хиймэл дагуулаас авсан зургуудыг харьцуулж, полигонд энгийн ус ашигладаг цөмийн реакторын туршилт дууссан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Умад Солонгос полигонд нэмж барилга барьж эхэлжээ. Гуравдугаар сарын 3-наас 17-ны хооронд авсан зургаас харахад уг байгууламжид мөн хөөргөх системээс ус гаргаж байгаа нь харагдсан байна. “Энэ нь реактор хэвийн горимд шилжсэнийг илтгэнэ” гэж судлаачид хэлжээ.  

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг дөрөвдүгээр сарын 2-нд Пхеньян цөмийн зэвсэгтэй гэж мэдээлсэн. “АНУ болон түүний дагуулууд манай улс цөмийн цохилт өгөх боломжтой гэдгийг мэдэж явах ёстой” гэж Умард Солонгосын мэдэгдэлд дурдсаныг БНСУ-ын “Ёнхап” агентлаг уламжлав. Мэдэгдлийг АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургалтын үеэр хийж байна. Ирэх зургадугаар сард Америк болон Өмнөд Солонгос улс хоёр орны харилцааны 70 жилийн ойд зориулан дахин томоохон хэмжээний сургуулилт хийнэ. Саяхан болсон хамтарсан сургуулийн үеэр Пхеньян олон тооны пуужин харваж, сүрдүүлсэн аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)