Иргэн Д.Мөнх-Эрдэнийг цаашид хорих уу, суллах уу гэдгийг өнөөдөр шийднэ

Admin | 2023-04-04


   Олон нийтийн дунд “лайвчин” нэрээр танигдсан иргэн Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.

Шүүх хуралдааныг гуравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан. Түүнчлэн дахин хойшуулж өнөөдөр товлогдсон билээ.

Ямартай Д.Мөнх-Эрдэнийг цагдан хориод нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд олон нийтийн зүгээс түүнийг суллахыг шаардах болсон. Харин хуулийн байгууллага хэрхэн шийдвэр гаргах нь өнөөдөр тодорхой болох биз ээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)