БНХАУ сүүлийн 60 жилийн хугацаанд Өмнөд Курилын арлуудын талаарх байр сууриа анх удаагаа өөрчилж байна. 1964 оноос эхэлж Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлууд нь Хятадын газрын зурагт “Орос булааж авсан Японы газар нутаг” гэж заасан байв. Хятад улс цаашид төвийг сахисан байр суурь баримтлах болсон тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ.
Өмнөд Курилын дөрвөн арал Японд харъяалагдана гэсэн шийдвэрийг 1960-аад онд Мао Зэдун гаргаж байв. БНХАУ-ын одоогийн удирдагч Ши Жиньпин саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж хэлэлцээх хийсний дараа Хятад цаашид хоёр улсын газар нутгийн маргаанд төвийг сахина гэж мэдэгдсэн аж. “Kyodo” агентлагийн эх сурвалж, гуравдугаар сарын 20-21-нд Москвад болсон уулзалтын үеэр В.Путин Ши Жиньпинтэй “Өмнөд Курилд гаалийн татваргүй бүс байгуулах тухай хууль болон уг бүсийг хөгжүүлэхийн чухал ач холбогдлыг” ярилцсан гэжээ. ОХУ-ын Төрийн Дум уг хуулийг гуравдугаар сарын эхэнд баталсан. Токио үүнийг буруутгасан бол, Орос арлыг хэн эзэмшиж буйг тодорхой болгохын тулд ийм алхам хийж байна гэж мэдэгджээ. Гаалийн татваргүй бүсийг өмнө нь Крымд бас байгуулсан.
Ши Жиньпин бүс нутагт хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар ярихаас татгалзаж, уг асуудлыг Шинэчлэлийн асуудлаарх үндэсний комиссын даргын мэдэлд өгчээ. Хятадын байр суурь Япон болон Оросын хоорондын газар нутгийн маргааныг зохицуулахад хүндрэл учруулж магадгүй.
Өмнөд Курилын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлуудыг ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайны дараа өөртөө нэгтгэсэн. 1956 онд ЗХУ болон Япон улс энхийн хэлэлцээр байгуулсны дараа Шикотан ба Хабомаи арлыг Токиод өгөх ёстой гэсэн тунхагт гарын үсэг зурж байв. Гэхдээ сүүлийн 25 жилд Японы эрх баригчид бүх дөрвөн арлыг буцаан өгөхийг шаардах болсон. Энхийн хэлэлцээрт одоог хүртэл гарын үсэг зураагүй. Япон Орост тавих газар нутгийн шарадлагаа зогсоож байгаагүй. Украины дайн эхэлсний дараа Япон Курилын арлуудыг “хууль бусаар түрэмгийлсэн бүс нутаг” гэж нэрлэжээ.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14