Туркийн хамгийн анхны цахилгаан автомашиныг Р.Эрдоган эзэмшихээр болов

Admin | 2023-04-04


Туркт үйлдвэрлэсэн “Togg T10X” цахилгааны автомашины анхны эзэмшигчээр тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган тодорсон тухай “Анадолу” агентлаг уламжлав. Автомашины түлхүүрийг гардуулах ёслол Анкара дахь Ерөнхийлөгчийн цогцолборт болжээ. “Өнөөдрөөс эхэлж манай замд “Togg”-ыг харах болно” гэж ёслолын үеэр Туркийн төрийн тэргүүн хэлэв. Р.Эрдоганы ярьснаар, “Togg” цахилгаан автомашиныг зохион бүтээх болон угсрах, түүнчлэн өнөөдрийн түвшинд хүрсэн нь Турк улсын технологи, эдийн засгийн хөгжлийг, дэлхийн тавцан дахь нэр хүндийг тодорхойлох аж. Мөн “Togg” зөвхөн Туркт төдийгүй дэлхийн нийт автомашин сонирхогчдын дунд алдартай болно гэдэгт итгэж буйгаа төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Туркт ийгдэж буй “Togg T10X” хамгийн анхны цахилгаан автомашины загварыг худалдаж авах хүсэлт эхэлснээс хойш 177.467 хүн урьдчилан захиалжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)