Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто тус улсыг Умард Атлантын цэргийн эвсэлд (НАТО) элсүүлэх тухай баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Финланд улс албан ёсоор НАТО-гийн гишүүн боллоо. Брюссель хотноо Финландын гадаад хэргийн сайд Пекка Хаависто гишүүнээр элсэх бичиг баримтыг НАТО-гийн үүсгэн байгуулах гэрээг хэрэгжүүлэх албан ёсны үүрэгтэй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд гардуулсан байна. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар хамтарсан мэдэгдэл хийжээ. Финланд улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё “Twitter” хуудсаараа Литвагийн төрийн тэргүүн Гитанас Науседа баяр хүргэсэн мэндчилгээг нийтэлжээ.
Орос Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн нь Европын аюулгүй байдлын орчин нөхцөлийг эрс өөрчилж, төвийг сахих гадаад бодлогыг олон жилийн турш тууштай сахисан Финланд, Швед улсуудыг Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхэд хүргэсэн юм. “Нэгдэн орох бичиг баримтыг хүлээн авснаар бид Финланд улс НАТО-гийн 31 дэхь гишүүн орон болсныг албан ёсоор зарлаж байна” гэж тус байгууллагын төв байранд болсон ёслолын арга хэмжээний үеэр Э.Блинкен мэдэгдсэн байна.
НАТО 1949 оны дөрөвдүгээр сарын 4-нд анх байгуулагдсан. Финланд улс элссэнээр Оросын НАТО-гийн газар нутагтай залгадаг хилийн урт бараг хоёр дахин нэмэгдэж, 2500 км болж байгаа юм. ОХУ-тай 1300 км урт шугамаар хил залгадаг Финланд улс 1939 онд Зөвлөлт Холбоот Улстай дайтаж байсан ч өнөөдрийг хүртэл НАТО-гийн гадна оршсоор ирсэн. Финланд улс элссэнээр Умард Атлантын цэргийн эвсэл 280.000 бие бүрэлдэхүүнээр цэргийн тоогоо нэмж, Европ тивд томд тооцогддог их бууны зэвсэглэлээр хүчээ зузаатгаж байна. Үүнээс гадна Умард туйлын бүс нутаг, Балтын тэнгисийн сав газрын орнуудад нөлөөгөө нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 12 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14