Исламын хэт даврах үзэлтэй “Талибан” хөдөлгөөн афган эмэгтэйчүүдийг Афганистаны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын салбар агентлагуудад ажиллахыг хориглосон байна. “Бид олон төрлийн сувгаар авсан мэдээллээр уг хориг нь улс орон даяар хамааралтай” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ. С.Дюжаррик уг хоригийг “хүлээн авах боломжгүй, ямар ойлгомжгүй” гэж нэрлээд, үүнээс болж “хүмүүнлэгийн байгууллагуудын хамгийн их хэрэгцээтэй хүмүүст тусламж үзүүлэх чадварыг сулруулна” гэжээ.
НҮБ-д афган эмэгтэйчүүд ажиллахыг хориглосон нь зөвхөн зүүн нутгийн Нангархар мужид хамааралтай гэж өмнө нь мэдээлж байсан. НҮБ-ын албаны хүмүүс Кабул хотод Афганистаны эрх баригчидтай уулзаж, нөхцөл байдлыг тодруулахаар төлөвлөжээ. 2022 оны арванхоёрдугаар сард талибууд эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагад ажиллахыг хориглосон. Уг шийдвэрийг олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцсний дараа эрүүл мэндийн салбарт дээрх хоригийг зөөлрүүлсэн.
Талибанчууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд гарснаасаа хойш Афганистанд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хэд хэдэн хориг тавьсан. Үүнээс гадна хөгжим, сошиал медиа, видео тоглоом зэргийг хуулиар хориглосон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 11 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14