Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж улмаар “5 Ш” ажиллагааг явуулж эхэлсэн. Авлигатай тэмцэх “шилэн” ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршууллаа. Уг нэрс дотор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Залаатын аманд 0.518 га газар эзэмшдэг гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабандийн нэр дээрх газар эзэмших эрх нь нэлээн эрт цуцлагдсан юм байна. Тодруулбал тэрээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 0.5 га газар ашиглах эрх авч байсан бөгөөд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгожээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 12 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14