Ц.МАГАЛЖАВ: Нэг бөхийн допингийн шилжилгээний хариу эерэг гарсан нь үнэн

Admin | 2023-04-06


Цагаан сарын барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан билээ. Тэгвэл шинжилгээний хариу гарч нэг бөхөөс допинг илэрчээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон түүний ар гэр дээрх мэдээлэлд тайлбар өгчээ. МҮБХ-ны тэргүүнч Ц.Магалжав “Бөхчүүдийн хариу ирсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Журмаараа тухайн бөхөд бид хариуг танилцуулсан. Тухайн бөх Б сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдэнэ. Тэр болтол МҮБХ тухайн бөхийн нэрийг зарлах нь хуулиар хориотой” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)