Бээжин Крым болон Донбасыг Оросын нутаг дэвсгэр гэж үзэхгүй байна

Admin | 2023-04-06


“Бээжин ОХУ-ын Украинд түрэмгийлснийг дэмжихгүй, Москвад цэргийн тусламж үзүүлэхгүй. Мөн Оросын булааж авсан Крымын хойг, Донбас болон бусад нутаг дэвсгэрийг ОХУ-ын газар гэж хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн БНХАУ-аас Европын холбоонд суугаа Элчин сайд Фу Цун “The New York Times” сонинд өгсөн ярилцлагандаа мэдэгдсэн байна. Элчин сайдын хэлснээр, өнгөрсөн жил Орос Украин руу түрэмгийлэхээс өмнө байгуулсан Москва болон Бээжингийн “мөнхийн нөхөрлөлийн” тухай мэдэгдэл хэрэгждэггүй. Нөхөрлөл гэдэг нь зүгээр нэг хэлц үг” гэж Хятадын дипломатч ярьжээ. Түүний хэлснээр, Хятадын Оросын хөрш рүүгээ түрэмгийлснийг буруутгаагүй, учир нь НАТО-гаас хамгаалж байгааг ойлгоно. “Бодит шалтгаанууд нь өрнөдийн удирдагчид хэлж байснаас хамаагүй илүү төвөгтэй” гэв.     

“The New York Times” сонин Хятадын Элчин сайдын мэдэгдлийг Бээжингийн Москвагаас зайгаа барих гэсэн оролдлого гэж тайлбарлажээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)