Америкийн Нэгдсэн Улсын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн зээ, хуульч, улстөрч бага Роберт Кеннеди 2024 онд болох сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өгсөн байна. СNN телевизийн мэдээлснээр, 69 настай бага Кеннеди Ардчилсан намаас нэр дэвших бодолтой байгаа гэнэ.
Улстөрч сенатч Роберт Кеннедийн (1925-1968) хүү бөгөөд Америкийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан Жон Кеннедийн (1917-1963) зээ аж. Бага Кеннеди вакцинжуулалтын эсрэг байр суурьтай. Түүнчлэн тэрбээр экологийг хамгаалах идэвхтэн аж. Роберт Кеннеди 2024 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа баталгаажуулсан хоёр дахь нэр двэшигч боллоо. Энэ оны гуравдугаар сард Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зохиолч Марианна Уильямсон мэдэгдсэн. Түүнчлэн Америкийн одоогийн төрийн тэргүүн Жо Байден ч дахин сонгогдоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр шинэ сонгуулийн кампанит ажлаа эхлүүлснээ зарлаагүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14