Европын холбоо маш том хүн ам зүйн өөрчлөлтийн өмнө байна. Шинэ таамаглалын дагуу энэ зууны төгсгөлд хөгшин тивийн хүн ам мэдэгдэхүйц буурна. Энэ тухай “Euronews” мэдээлжээ. “Евростат”-ын таамагласнаар, 2100 оны үед Европын холбоонд оршин суух хүн амын тоо 6 хувь буюу 27.3 саяар багасах аж.
Ковид-19-ийн цар тахлын улмаас хоёр жил үргэлжилсэн уналтын дараа Европын холбооны хүн амын тоо 2022 онд сэргэж эхэлсэн ба энэ оны эхэнд 451 саяд хүрчээ. Энэ өсөлт нь Украины дүрвэгсдийн олноор орж ирсэнтэй холбоотой. “Евростат” шинэ таамаглалыг тивийн төрөлт, нас баралт болон шилжилт хөдөлгөөний мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна.
Европын холбооны Статистикын байгууллагын сүүлчийн тайланд дурдсанаар, хүн амын тоо 2026 онд 453 саяд хүрч, 2100 он гэхэд 420 сая болтлоо буурах аж. 2100 оны хүн ам зүйн бүтэц нийгмийн уналт, хөгшрөлтийг таамаглаж байна. Хүүхэд болон 20 нас хүртэлх залуучууд болон хөдөлмөрийн чадвартай хүний тоо буурч, 65-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь нэмэгдэнэ. 2100 онд 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо 2022 оны 21 хувиас 32 хувь болтлоо өсөх болно. 20 хүртэлх насны залуучуудаас 80-аас дээш насны өндөр настнуудын тоо ихэснэ гэжээ.
Дээрх таамаглалууд энэ оны эхэнд БНХАУ-ын хүн амын тоо сүүлийн 60 жилд анх удаагаа буурсан тухай мэдээлэл гарснаас хойш хийгдсэн. 2100 оны үед Европын холбооны нийт хүн ам багасах төлөвтэй ч, зарим гишүүн орнуудад оршин суугчдын тоо цагаачдын урсгалаас болж нэмэгдэж магадгүй. Бельги, Чех, Дани, Ирланд, Франц, Кипр, Люксембург, Мальт, Нидерланд, Австри, Швед болон Исландын хүн ам нэмэгдэх бололтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14